Монгол гэрийн үүсэл, хөгжил

Монголын нутаг дэвсгэрт нутаглаж байсан эртний овог аймгуудын орон сууц болох эсгий гэрийн түүх бол манай он тооллоос 500 зуун жилийн тэртээ үес буюу эсгий хийж гэрээ бүрдэг болсон цагаас эхлэх юм. Иймд монгол гэрийн хөгжил нь 2500-3000 жилийн түүхтэй. 13-р зууны монгол гэр, орчин үеийн монгол гэртэй нэлээн төстэй байсан байна.
Нүүдлийн амьдралтай айлуудын гэр нь ачиж нүүхэд аль болох хөнгөн, барихад хялбар байдлыг харгалзсан байдаг бол хот суурины айлын гэр нь тохилог, гоёмсог байдлыг эрхэмлэдэг учраас гэрийн хийц хэсгүүд маш нарийн ажиллагаатай болжээ.

Эрт дээр үеэс эсгий гэрийг монгол ба түрэгийн гэж ялгадаг байжээ. Монгол гэр бол түрэг үндэстний гэрээс хялбар ба хийцээрээ ялгагдана. Түрэг гэр нь бүнхгэр бөгөөд жижигхэн тоонотой, унь нь урт, сагалдрагатай тал нь тахир, хана нь намхан байдаг бол монгол гэр нь том тоонотой, богинохон шулуун уньтай, хана нь өндөрдүү байдаг.

Гэрийг тархалтын байдлаар нь үзвэл ар, өвөр монгол, буриад, халимагууд, алтайчууд, хасагууд, киргизүүд, хакасчуудын дунд дэлгэрчээ.
Гэрийн хоймроор хээ угалз бүхий ширмэл ширдэг, эсгий дэвсгэр, хивс дэвсэнэ. Бас хүндэт зочинд олбог дэвсдэг заншилтай байжээ. Буддын шашин дэлгэрснээс хойш гэрийн хойморт өрхийн тэргүүлэгч суудаг газарт гүнгэрваатай бурхан ба тахилын хэрэглэл тавих болжээ. Гэр бүлийн хүмүүс нь гэрийн зүүн талаар сууцгааж, баруун талд нь зочид суудаг ба хамгийн хүндтэй зочин нь баруун хойт талд бурхны ойролцоо суудаг болжээ. Эртний монголын заншлаар ямар нэгэн хүн урилгагүйгээр хойморт суухыг эелдэг бус зан гэж үздэг байжээ.
Монгол гэр дугуй хэлбэртэй байдаг нь сууцны талбайг бүрэн эзэмшихэд ашигтай, намхан байдаг нь салхинд тогтвортой, эсгийгээр бүрдэг нь дулаан, тоононы нүх нь салхи оруулах, гэрэлтүүлэх талтай.

mongoliangeryurt

Монголд гэрийн багтаамжийг ханын тоогоор тогтоодог. Дээр үед гэрийн ханыг сондгой тоогоор тогтоодог байсан бол сүүлийн үед тэгш тоотой хийдэг болжээ. Жишээ нь: Одоогийн монгол гэрийн багтаамж нь 4, 6, 8, 10, 12 ханатай байдаг. Хамгийн том гэрт хана тутам нэг хүн ор хогшилтойгоо багтдаг гэж үздэг бөгөөд үүгээр бодоход хамгийн том гэрт 12 хүн ор дэвсгэр, эд хогшилтойгоо багтах юм.

Монгол гэр нь өөрийн хөгжлийн эцэст голлох хийц хэсгүүдээр амархан нийлж салгах боломжтой бөгөөд зөөх, барих буулгахад хамгийн хялбар болжээ. Жилийн дөрвөн улиралд бороо, цас, хүчтэй салхи шуурганаас хамгаалах, гэрийн гэрэлтүүлгийг тохируулах зорилгоор тооныг бүтээх өрхтэй болгожээ.

Гэрийн үүсэл хөгжил

Гадаад байдал

Дотоод байдал

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •